Сошиалд хуваалцах уу?

Хүүхдийн өрөө тохижуулах нь зөвхөн хүүхдийн тав тухыг хангах бус, мөн тэдний сэтгэл зүй, зохион байгуулалт, боловсролын хөгжилд чухал үүрэгтэй. Үүнийг амжилттай биелүүлэхийн тулд эцэг эхчүүдийн хувьд өрөөний зай, өнгө, тавилга, хэрэглэлийн сонголт зэргийг хүүхдийн нас, сонирхол, хэрэгцээнд тааруулан төлөвлөх шаардлагатай.

Та үүн шиг болон үүнээс сонирхолтой мэдээ мэдээлэл авахыг хүсвэл манай албан ёсны facebook хуудсанд хандана уу. https://m.facebook.com/ModernMongoliaLLC?mibextid=LQQJ4d 

Доор дурдсан таван санаа нь хүүхдийн өрөөг илүү үзэмжтэй, зохион байгуулалттай болгохоос гадна хүүхдийн сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээг дэмжихэд чиглэгдсэн болно.

1. өрөөг хэсэгчилж тохижуулах

Хүүхдийн өрөөнд суралцах, тоглох, амрах гэх мэт тодорхой зориулалтын хэсгүүдийг тусгаарлах нь чухал. Жишээлбэл, сурах бүс нь гэрэлтүүлэг сайтай, тавилгаараа зохицуулалттай байх ёстой бол тоглох бүс нь хүүхдийн тоглоомын хэрэгсэл, бүтээлч материалаар дүүрэн байх учиртай.

Ингэж тохижуулснаар хүүхдийг зохион байгуулалттай, эмх цэгцтэй, залхууралгүй байлгахад туслах болно.

kids room interior

2. Өрөөний өнгө сонголт

Өрөөний өнгө нь хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээнд маш их нөлөөлдөг. Тайван, нам гүм байдлыг хүсвэл ногоон, цэнхэр өнгөнүүдийг сонгох бол тод, ид шидийг дэмжихийг хүсвэл улаан, шар өнгөнүүдийг ашиглах нь зүйтэй.

Өнгөний сонголтод хүүхдийн өөрийн хүсэлтэй тааруулах нь чухал бөгөөд ингэснээр тэд өрөөгөө илүү их хайрлаж, ашиглах болно.

3. Энгийн байлга

Томчуудтай харьцуулахад хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа харьцангуй богино байдаг. Дунджаар 2 настай хүүхэд 4-6 минут, 16 настай хүүхэд 32-48 минутын анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байдаг.

Тиймээс хэт эрээн мяраан ханын хээ, олон төрлийн өнгө, хэлбэр дүрс бүхий өрөөний интерьер хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн байлгахад анхаараарай.

  • Хэт нүсэр тавилга, олон төрлийн шүүгээ, шургуулгаас илүүтэй хүүхдийн өндөрт тохирсон эцэг эхийн оролцоогүй тоглож, хувцаслах, унтаж, амрах, унших нөхцөлийг энгийнээр бүрдүүлэх нь чухал
  • Өнгө болон нарны гэрэл хүүхдийн сэтгэл зүйд маш чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс хүйс харгалзалгүй цайвар пастел төрлийн ханын өнгө сонгоорой. Ийм өнгө өрөөг илүү цэлгэр харагдуулж, дулаан уур амьсгал бүрдүүлдэг.
simple kids room

4. Гэрэлтүүлэг ба байгальд ойрхон орчин

Хүүхдийн өрөөнд байгалийн гэрэл ашиглах нь тэдний нүдэнд ээлтэй, мөн суралцахад нөлөөлөх чадвартай.

Тиймээс, цонхны байрлал, хэмжээг зөв сонгох, хэрэв боломжтой бол гадаа орчинтой холбоотой дизайны элементүүдийг нэвтрүүлэх нь хүүхдийн байгальд хайртай сэтгэлгээг бий болгоход туслах болно.

5. тавилгын сонголт

Хүүхдийнхээ өрөөний тавилгыг хийлгэх эсвэл авахдаа дараах зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй.

Гадаад үзэмж

  • Хүүхдийн дуртай зүйлсээр өрөөг нь тохижуулж өгөх
  • Олон талаас нь тавилгыг нягтлан харах    
  • Дуртай өнгийг нь харгалзан үзэж тавилгыг нь сонгох

Тав тух

  • Хүүхдүүд хурдан өсөж том болдог учир тэднийг дагаж өсөх эргономик ширээ, сандал чухал.
  • Өндөрт нь тохируулж хүүхдийн гар хүрэх газарт хувцас, эд зүйлсийг нь тавих

Аюулгүй байдал

  • Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан үзэж аль болох эрүүл хавтантай тавилга худалдан авах
  • Тавилгын чанар хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал учир үргэлж чанарын шаардлага хангасан сертификатыг шалгаж байх
  • Жижиг зүйлсэд ч анхаарал хандуулах хэрэгтэй. Аль болох элдэв хурц өнцөггүй, тайвшруулагч нугастай гэх мэт хүүхэд гэмтээхгүй тавилга сонгох
kids room design

Хүүхдийн өрөөг тохижуулахдаа эдгээр зөвлөмжүүдийг дагаж мөрдвөл таны хүүхэд илүү тав тухтай, бүтээлч, боловсронгуй орчинд өсөж хөгжих боломжтой болно.

ТА ХҮҮХДИЙН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ МАНАЙ ХАВТАНГУУДААС СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ 🤩🤩 MODERNMONGOLIA LLC Олон улсын стандартын шаардлага хангасан Е0 болон Е1 зэрэглэлийн Солонгос чанартай хавтангууд хамгийн хямдаар борлуулж байна.

  • Хамгийн сайн чанар
  • Хамгийн хямд үнэ
  • Хамгийн хурдан хүргэлт

бидний бүтээгдэхүүнүүд

Аяга таваг хатаагч

Аяга таваг хатаагч 600-тай энгийн
Аяга таваг хатаагч 600-тай ус тосогчтой
Аяга таваг хатаагч 800-тай энгийн
Аяга таваг хатаагч 800-тай ус тосогчтой

Нугас

Нугас темпотой Нугас темпогүй

Төстэй блогууд:

daily planner

гал тогооны тавилга хийлгэхэд хэрэгтэй жижиг хэрэгслүүд

Гал тогооны тавилга хийлгэхэд хэрэгтэй жижиг хэрэгслүүд Гал тогооны тавилга хийлгэхэд таны амьдралын хэв маяг, орон зайн хязгаарлалт болон таны дуртай хэв маяг ихээхэн хамааралтай. Эдгээр зүйлсийг зөв зохион байгуулан…

тавилга хийлгэхдээ солонгос хавтан сонгохын давуу тал

Тавилга хийлгэхдээ солонгос хавтан сонгохын давуу тал Тавилга хийхдээ зөв материал сонгох нь чухал бөгөөд солонгос хавтангийн ашиглалт нь олон давуу талтай. Солонгос хавтангийн хамгийн том давуу талуудыг дараах байдлаар…
warm color combination

Гэртээ дулаан өнгө сонгохын давуу тал

Гэртээ дулаан өнгө сонгохын давуу тал Гэртээ тохирох өнгийг сонгох нь зөвхөн хувийн сонголт биш юм. Энэ нь таны амьдарч байгаа орон зай, нэгэнт сонгосон орон сууц хаусанд нийцэх орчныг…
2024 оны тренд

2024 оны тренд тавилгын загварууд

2024 оны тренд тавилгын загварууд 2024 оны тренд болох тавилгын загварууд нь өмнөх жилүүдийн чиг хандлагаас ихэвчлэн ялгарч, шинэлэг болон инновацийн шийдлүүдийг санал болгож байна. Энэ жил дизайнерууд байгаль орчныг…
small kitchen

Жижиг гал тогооны тавилга хийлгэхэд анхаарах 5 зүйлс

Жижиг гал тогооны тавилга хийлгэхэд анхаарах 5 зүйлс Бүх хүн өөрийн гал тогооны өрөөгөө тохижуулахад анхаарал хандуулдаг. Жижиг гал тогооны тавилгыг хийхдээ тодорхой зүйлсийг анхаарах нь чухал. Энэхүү нийтлэлд бид…
kitchen

Тавилгын материал яагаад чухал вэ?

Тавилгын материал яагаад чухал вэ? Гэрийн тавилгын чанар, эдэлгээ, хийц, материал зэрэг нь гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Тавилгын материал нь тавилгын бат бөх байдлыг тодорхойлдог учир маш…
uudnii uruuguu herhen tohijuulah ve

Үүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ? – 5 гайхалтай санаа

үүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ? Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Үнэхээр хаалгаар орж ирэхэд л тухайн айлын өнгө төрх танигддаг. Үүдээр хөглөрсөн гутлуудаа хэрхэх, өөрсдийн болон зочдын гадуур хувцсыг хаана өлгөх,…
gereltuuleg

орон зай хэмнэх 5 ухаалаг шийдлүүд

Орон зай хэмнэх ухаалаг шийдлүүд “Гэр бол зүрх сэтгэл шингэсэн газар.” Байр, байшингаа хүмүүс өөрсдийн мэдрэмжээрээ гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах гэр орон болгож өөрчилдөг. Мөн хэн л гэрээ жаахан ч…
air pollution from furniture

Тавилга нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тавилга нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Тавилгын хавтангийн материал, чанар, болон агаарын чанартай холбоотой нөлөөлөл нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар…
minamilism

Гэртээ хэрхэн минимал хэв шинжийг бүрдүүлэх вэ?

Гэртээ хэрхэн минимал хэв шинжийг бүрдүүлэх вэ? Хүн бүр байгальд ээлтэй, хог хаягдал багатай, минимал хэв маягийг өдөр тутмын амьдралдаа эрэлхийлэх болсон нь тэдний амьдрах орчноо тохижуулах мэдрэмжид хүртэл нөлөөлөн,…
2024 interior design

2024 оны интерьер дизайны чиг хандлага

2024 оны интерьер дизайны чиг хандлага Интерьер дизайн 2024 онд гоё чамин байхаас илүү амьдралын хэв маяг, гэртээ удаан цаг хугацааг өнгөрөөхөд тухтай байх, эрүүл амьдралын сонголтуудад шилжих төлөвтэй байна….
emkh tsegtstei

гэрээ эмх цэгцтэй болгох 5 арга

гэрээ эмх цэгцтэй болгох 5 арга Гэртээ эмх цэгцтэй амьдралын хэв маягийг бий болгох нь таны амьдралын чанарыг сайжруулж, өдөр тутмын ажлуудаа үр дүнтэй зохион байгуулахад тусална. Эмх цэгц гэдэг…
тавилгын өнгө сонголт

Тавилгын өнгөний сонголт хийх 5 арга

тавилгын өнгөний сонголт хийх 5 арга Тод, хурц өнгөнөөс эхлээд завсрын зөөлхөн өнгө гээд бүх л өнгө гэрийн дотоод интерьер дизайнд том нөлөө үзүүлдэг. Тавилгуудынхаа өнгөний зохицлыг зөв гаргах нь…
gal togoonii tavilga

Гал тогооны тавилга Захиалгаар хийлгэхэд анхаарах 9 зүйлс

Гал тогооны тавилга хийлгэхэд анхаарах зүйлс Гал тогооны тавилга хийлгэхэд таны амьдралын хэв маяг, орон зайн хязгаарлалт болон таны дуртай хэв маяг ихээхэн хамааралтай. Эдгээр зүйлсийг зөв зохион байгуулан хэрэгжүүлснээр,…
хуурай хөргөгч

Тасалгааны температурт хадгалж болох зүйлсээ хийх хуурай хөргөгч

Тасалгааны температурт хадгалж болох зүйлсээ хийх хуурай хөргөгч Тасалгааны температурт хадгалж болох зүйлсийг хуурай хөргөгчид хийх нь хадгалах зүйлсийн чанар, хадгалалтын хугацааг уртасгахад тусалдаг. Та үүн шиг болон үүнээс сонирхолтой…
Shireenii razetka

Ширээний разетка сонгоход тань туслах 6 зөвлөмж

Ширээний разетка гэж юу вэ? Энгийнээр хэлбэл, чөлөөтэй сунгах боломжтой, гал тогооны өрөөний зай эзэлдэггүй, гурван хэмжээст хэлбэртэй тул залгуурын ашиглалтын хурдыг сайжруулж чадна. Гол төлөв ширээн дээр байрлах юм…