Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг.
Мөн ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх бодисууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их болоход хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг аж.
1. Дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушигний хорт хавдарууд үүсгэдэг учраас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болсон.
2. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад Формальдегид, түүний төрлийн бодисуудыг зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан хавтангуудыг гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэхгүй болсон төдийгүй үйлдвэрлэхийг хориглосон.
3. Зориулалтын бус хавтанг гэр ахуйн тавилганд ашигласнаар хоол хийх явцад ууршиж хортой дэгдэмхий бодисууд нь амьсгалын замд нөлөөлж архаг бронхит, астма зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна.
4. Хятад улс тавилгын хавтангуудад өндөр хяналт тавьж эхэлсэн бөгөөд зориулалтын бус хавтангаар хийсэн тавилгуудыг ядуу буурай иргэд нь ч хэрэглэхээ больсон байна.
Дүүргэгч бодисуудыг хэрэглэснээр тухайн хавтан нь нягт, хөнгөн болж чаддаг нь нэг талаасаа технологийн дэвшил болдог ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд хортой болохыг ийнхүү тогтоожээ. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт боловсруулагдаагүй түүнд тавих хяналт байхгүй учир иргэд Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байна.
ШАХМАЛ ХАВТАНГИЙН СТАНДАРТ
Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг байна.
Е0 стандартын хавтангаар хийсэн тавилганд формалдегидийн агууламж 100 гр-д 0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог.
Е1 стандартын хавтан нь формалдегидийн агууламж 1.5 мг/л хэмжээнээс бага, европын стандарт бөгөөд хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, формальдегидийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг. Харин Е2 ≤ 5.0 мг/л хавтанг гадуур нь бүрсэн тохиолдолд тавилганд хэрэглэж болно гэж зөвшөөрөгдсөн байдаг байна.
Харин барилгын болон бусад зориулалтын, E3, E4 стандартын шахмал хавтанд формальдегидийн хэмжээ 30гр-аас дээш орсон байдаг. Энэ нь үнэ өртгийн хувьд хэт хямд байдаг учраас Монголчууд урд хөршөөс ихээр оруулж ирэн гал тогоо, шкаф зэрэг гэр ахуйн тавилга хийж нүүр хэсгийг нь өнгө үзэмжтэй хаалгаар хийдэг байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ болон гэртээ тавилга сонгохдоо стандартын болон эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг сайтар шалгаж, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, олон улсын Е0, Е1 (формагельдийн агууламж маш бага) стандартыг хангасан, нян бактери үржихгүй эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, байгальд ээлтэй эко гоёлын өнгөт хавтанг сонгож хэрэглээрэй.
ТӨстэй блогууд:
Гал тогооны тавилга хийлгэхэд хэрэгтэй жижиг хэрэгслүүд Гал тогооны тавилга хийлгэхэд таны амьдралын хэв маяг, орон зайн хязгаарлалт болон таны дуртай хэв маяг ихээхэн хамааралтай. Эдгээр зүйлсийг зөв зохион байгуулан…
Тавилга хийлгэхдээ солонгос хавтан сонгохын давуу тал Тавилга хийхдээ зөв материал сонгох нь чухал бөгөөд солонгос хавтангийн ашиглалт нь олон давуу талтай. Солонгос хавтангийн хамгийн том давуу талуудыг дараах байдлаар…
Гэртээ дулаан өнгө сонгохын давуу тал Гэртээ тохирох өнгийг сонгох нь зөвхөн хувийн сонголт биш юм. Энэ нь таны амьдарч байгаа орон зай, нэгэнт сонгосон орон сууц хаусанд нийцэх орчныг…
2024 оны тренд тавилгын загварууд 2024 оны тренд болох тавилгын загварууд нь өмнөх жилүүдийн чиг хандлагаас ихэвчлэн ялгарч, шинэлэг болон инновацийн шийдлүүдийг санал болгож байна. Энэ жил дизайнерууд байгаль орчныг…
Унтлагын өрөөний интерьер дизайны 5 зөвлөмж Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг.Хэрэв та дунджаар 70 насална гэж үзвэл 23 жилийг орондоо өнгөрүүлэх буюу жил тутам 4 сар унтана гэсэн үг….
Жижиг гал тогооны тавилга хийлгэхэд анхаарах 5 зүйлс Бүх хүн өөрийн гал тогооны өрөөгөө тохижуулахад анхаарал хандуулдаг. Жижиг гал тогооны тавилгыг хийхдээ тодорхой зүйлсийг анхаарах нь чухал. Энэхүү нийтлэлд бид…
ДВП (MDF), ДСП (PB) хавтангийн ялгаа юу вэ? MDF (Medium Density Fiberboard) ба PB (Particle board) нь олон улсад өргөн хэрэглэгддэг модон материалууд боловч тэдгээрийн гарал үүсэл, бүтэц, ба хэрэглээний…
Тавилгын материал яагаад чухал вэ? Гэрийн тавилгын чанар, эдэлгээ, хийц, материал зэрэг нь гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Тавилгын материал нь тавилгын бат бөх байдлыг тодорхойлдог учир маш…
үүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ? Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Үнэхээр хаалгаар орж ирэхэд л тухайн айлын өнгө төрх танигддаг. Үүдээр хөглөрсөн гутлуудаа хэрхэх, өөрсдийн болон зочдын гадуур хувцсыг хаана өлгөх,…
Орон зай хэмнэх ухаалаг шийдлүүд “Гэр бол зүрх сэтгэл шингэсэн газар.” Байр, байшингаа хүмүүс өөрсдийн мэдрэмжээрээ гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах гэр орон болгож өөрчилдөг. Мөн хэн л гэрээ жаахан ч…
Тавилга нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Тавилгын хавтангийн материал, чанар, болон агаарын чанартай холбоотой нөлөөлөл нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар…
хүүхдийн өрөө тохижуулах 5 санаа Хүүхдийн өрөө тохижуулах нь зөвхөн хүүхдийн тав тухыг хангах бус, мөн тэдний сэтгэл зүй, зохион байгуулалт, боловсролын хөгжилд чухал үүрэгтэй. Үүнийг амжилттай биелүүлэхийн тулд эцэг…
Гэртээ хэрхэн минимал хэв шинжийг бүрдүүлэх вэ? Хүн бүр байгальд ээлтэй, хог хаягдал багатай, минимал хэв маягийг өдөр тутмын амьдралдаа эрэлхийлэх болсон нь тэдний амьдрах орчноо тохижуулах мэдрэмжид хүртэл нөлөөлөн,…
2024 оны интерьер дизайны чиг хандлага Интерьер дизайн 2024 онд гоё чамин байхаас илүү амьдралын хэв маяг, гэртээ удаан цаг хугацааг өнгөрөөхөд тухтай байх, эрүүл амьдралын сонголтуудад шилжих төлөвтэй байна….
гэрээ эмх цэгцтэй болгох 5 арга Гэртээ эмх цэгцтэй амьдралын хэв маягийг бий болгох нь таны амьдралын чанарыг сайжруулж, өдөр тутмын ажлуудаа үр дүнтэй зохион байгуулахад тусална. Эмх цэгц гэдэг…
Гэрийн тавилгаа өөрөө хийхэд туслах 5 зөвлөгөө Тавилгын дизайн бол мэргэжлийн ур чадвар шаарддаг салбар боловч та өөрийн гараар гэртээ тавилга хийх боломжтой. Орчин үеийн зарим гэрийн тавилга үнэтэй боловч…
тавилгын өнгөний сонголт хийх 5 арга Тод, хурц өнгөнөөс эхлээд завсрын зөөлхөн өнгө гээд бүх л өнгө гэрийн дотоод интерьер дизайнд том нөлөө үзүүлдэг. Тавилгуудынхаа өнгөний зохицлыг зөв гаргах нь…
Гал тогооны тавилга хийлгэхэд анхаарах зүйлс Гал тогооны тавилга хийлгэхэд таны амьдралын хэв маяг, орон зайн хязгаарлалт болон таны дуртай хэв маяг ихээхэн хамааралтай. Эдгээр зүйлсийг зөв зохион байгуулан хэрэгжүүлснээр,…
Тасалгааны температурт хадгалж болох зүйлсээ хийх хуурай хөргөгч Тасалгааны температурт хадгалж болох зүйлсийг хуурай хөргөгчид хийх нь хадгалах зүйлсийн чанар, хадгалалтын хугацааг уртасгахад тусалдаг. Та үүн шиг болон үүнээс сонирхолтой…
Ширээний разетка гэж юу вэ? Энгийнээр хэлбэл, чөлөөтэй сунгах боломжтой, гал тогооны өрөөний зай эзэлдэггүй, гурван хэмжээст хэлбэртэй тул залгуурын ашиглалтын хурдыг сайжруулж чадна. Гол төлөв ширээн дээр байрлах юм…