Сошиалд хуваалцах уу?

Sintered Stone гэдэг нь бидний нэрлэж заншиснаар шахмал чулууны нэг төрөл бөгөөд 100 хувь байгалийн гаралтай түүхий эд ашиглан олон төрлийн дамжлагаар дамжин, 2700 хэм хүртэл шатааж гаргаж авдаг хиймэл чулуун бүтээгдэхүүн юм.

Kitchen and Dining Area

Үйлдвэрийн аргаар гаргаж авсан энэхүү чулууг олон төрлийн өнгөний сонголтоор үйлдвэрлэх боломжтой бөгөөд байгалийн чулууны өнгийн оруулан орчин үед албан байгууллага болон гэрийн дотоод болон гадна засалд ихэвчлэн хэрэглэж байгаа юм.

Sintered stone давуу тал

байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн

Байгалийн гаралтай түүхий эд ашиглан хийдэг тул хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, элдэв үнэр гарахгүй.

Үнэ хямд

Энэхүү чулууны давуу тал нь байгалийн чулуутай харьцуулбал үнэ хямд, загвар дизайны хувьд илүү чамин бөгөөд элдэв бодисны толбо тогтохгүй, зурагдахгүй учир гал тогооны тавцанд ашиглан чулуун тавцан дээр хоолны бэлтгэл хийхэд  тохиромжтой байдаг.

эдэлгээ удаан

Халуун хүйтэнд тэсвэртэйгийн хажуугаар, арчиж цэвэрлэхэд хялбар хамгийн сүүлийн үеийн технологоор гаргаж авсан бүтээгдэхүүн юм.