бидний тухай

Two Black Wooden Bar Stools

Компанийн тухай

Захиалагчийн сэтгэл ханамжид нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, олон улсын стандартад нийцсэн, чанартай бараа материалыг хамгийн хямдаар захиалагчийн гарт нийлүүлэх.

БНСУ болон БНХАУ-аас олон улсын стандартад нийцсэн Е0 болон Е1 зэрэглэлийн формальдегидийн агууламж багатай олон гэр ахуйн тавилгын түүхий эд, материал болох эко ДСП болон ДВП хавтанг зах зээлд нийлүүлэх.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бид өөрсдийн хуримтлуулсан туршлагаас авч үзвэл жил ирэх тусам барилга байгууламж ихээр баригдахын хэрээр тавилгын үйлдвэрлэл эрхлэх жижиг дунд үйлдвэрүүдийн тоо нэмэгдэх мөн гэрийнхээ тавилгыг өөрийн хүссэн загвар, чанартай материал ашиглан хийх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ.

Иймд манай байгууллага та бүхэндээ зориулан БНӨСУ болон БНХАУ-аас олон улсын стандартад нийцсэн, чанарын гэрчилгээтэй, гарал үүслийн бичигтэй бараа материалыг хамгийн хямдаар үйлдвэрлэгч болон иргэдийн гарт нийлүүлэхээр зориглон ажиллаж байна.

Манай бараа материалын талаар

БНӨСУ-ын “MODERNDS” Co.Ltd компани нь бүх төрлийн тавилгын модон эдлэл, гадна болон дотор заслын ажилд шаардлагатай бүх төрлийн түүхий эд боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага бөгөөд одоогоор дэлхийн 30 гаруй оронд болон дотооддоо бараа материалаа нийлүүлдэг байна.

Тус байгууллагын үйлдэврлэж буй ДСП болон ДВП хавтангууд нь БНӨСУ, борлуулалтаараа эхний 10-д ордог бөгөөд олон улсын чанарын стандартыг хангасан, БНӨСУ тусгай зөвшөөрөл, чанарын гэрчилгээтэй Е0 болон Е1 зэрэглэлийн гоёлын өнгөт эко хавтангууд байдаг.

“Hebei Lingbiao Technology Development” Co.Ltd компани нь бүх төрлийн чулуун материал үйлдвэрлэдэг байгууллага юм. Тус үйлдвэр нь гал тогооны болон гоёлын зориулалттай кварцын чулуу, Итали технологийн Sintered Stone хавтангуудыг олон улсын зах зээлд болон дотооддоо нийлүүлдэг бөгөөд борлуулалтаараа БНХАУ-даа эхний 10-д ордог үйлдвэр юм.

Тус үйлдвэр нь дэлхийн хамгийн урт, хамгийн том Sintered Stone үйлдвэрлэсэн гэдгээрээ “Геннис”-ийнамжилт эзэмшдэг.